Адууны тарга буюу хаврын туулгалт

Дөрөвдүгээр сар 25th, 2010 3 comments »

worming_a_horseБид морио уяж эхлэх гэхээр нэг л таргалж өгөхгүй дээр нь үснээсээ салж өгөхгүй байдаг. Адуугаа эрт тарга хүч авахуулах нь бидний том зорилго байдаг. Бид барьж хонож хөлөргөж адуунд тавьж олон аргаар тэвээргэ авахуулдаг. Шинэ ногоон өвсний шимийг хамгийн ихээр адууны биед шингээх нь чyхал байдаг. Иймд бид адууны дотоод шимэгчийг зөв цагт нь туулгадаж гаргах нь тарга хүч авч эрүүлчихэд нөлөөтэй. » Read more: Адууны тарга буюу хаврын туулгалт

Адууны шингэн алдалт буюу эрдсийн дутагдал

Дөрөвдүгээр сар 18th, 2010 No comments »

Монгол уламжлалт уяаны арга нь уяа морины биеийн жинг бууруулж булчингийн ачааллыг өсгөх зорилгоор хөлслөх болон цогиулах мөн тарлах зэрэг уяаны ажилууд байдаг. Энэ бүр биеийн бодисын солилцоонд өөрчлөлт гаргах бөгөөд адууны биеийн шингэн 1-5% хүртэл буурдаг байна. Олон хурдан морьд зун наадмын давхилд үрэгддэг. Энэ их харамсалтай хэрэг юм манай зарим уяачид адууны уяа, тэжээллийг цаг агаарт нь тохируулж уралдуулах нь зөв юм. » Read more: Адууны шингэн алдалт буюу эрдсийн дутагдал

Эсээр хурдан морь гаргах

Дөрөвдүгээр сар 14th, 2010 No comments »

img_7762600 “Мянганы ажнай” хэмээн өргөмжлөгдсөн Капучино нэртэй хурдан хүлгийг эсийн хувиллын аргаар дахин гарган авах гэж байгаа тухай мэдээг АНУ-ын морины хорхойтнууд талархан хүлээн авсан байна. Хурдан хүлгийн эзэн  хатагтай Зарела Олсен 1999 онд үхсэн мориныхоо эсийн материалыг энэ чиглэлээр мэргэшсэн биотехнологийн “ViaGen” компанид өгч, үйлчилгээний хөлс 160.000 доллөр төлсөн байна. » Read more: Эсээр хурдан морь гаргах

Адуун сүргийн өвлийн маллагаа

Дөрөвдүгээр сар 12th, 2010 1 comment »

aduuУс, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнд хийсэн судалгаагаар 2009 оны нэг, хоёрдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас илүү цас орж, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг удаа дараа мэдээлж байна. Ер нь манай орны ихэнх нутагт хоногийн дундаж температур 11 дүгээр сарын эхээр -5 хэмээс илүү хүйтэрч, дараа оны гуравдугаар сараас +5 хэмээс давж дулаардаг. » Read more: Адуун сүргийн өвлийн маллагаа

Адууны хөвөө буюу хар гэдэс

Гуравдугаар сар 22nd, 2010 1 comment »

equine-colic-rollingМонголчууд бид дээр үеэсээ адууны гэдэсний хөвөө болон хар гэдэс гэж ярьж ирсэн. Нутаг бүрт өөр өөрөөх ярьдаг байх. Хөвөөний илрэх гол шинж тэмдэг нь морь давхиад ирэх үед гэдэс нь их бага хэмжээгээр цардайжтоморсон, амьсгаа ихтэй байдаг ба уяан байх үед унгах, үе үе хөрвөөх үзэгдэл их гардаг. Өөрөөр хэлвэл уяаны гэдэс суухгүй цүдгэр хэмжээ хэвээр байдаг байна. » Read more: Адууны хөвөө буюу хар гэдэс

Адууны халдварт бэлгийн замын өвчин

Гуравдугаар сар 20th, 2010 5 comments »

handle-mid-breeding-stallion-200x200Одоо Монголд адууны үржүүлгийн ажил их хурцаар тавигдаад байгаа зүйл бол удмын гарал болон эрүүл мэндийн баталгаа билээ. Олон тооны гадаад адуу оруулж ирэн адууны цусыг сайжруулж олон сайхан хурдны адуу гаргаж байгаа хэдий ч эрүүл мэндийн талд анхаараагүйгээс өөрийн болон нутагынхаа адуунд халдварт өвчин авчирч болзошгүй. Халдварт өвчтэй азарга, гүү оруулж ирэхгүй байх талаар илүү анхаарах нь зүйтэй. Энд та бүхэндээ азарга болон гүүнээс харилцан дамжин халдварладаг өвчний ( Contagious Equine Metritis буюу СЕМ ) тухай цухас дурьдая. » Read more: Адууны халдварт бэлгийн замын өвчин

Эрлийз адууны өсөлт, хөгжилт

Гуравдугаар сар 9th, 2010 2 comments »

blk-mare-and-colt-for-webДэлхий дээр ойролцоогоор  267 орчим адууны үүлдэрүүд байдаг. Үүнээс Монголд хэдхэн төрлийн адуу байна. Одоогоор Оросын холбооны улсаас манай уяачид бизнесмэнүүд адуу оруулж ирж байна. Араб болон Будённы үүлдрийн азаргаар монгол гүүг хээлтүүлэн төл авч байна. » Read more: Эрлийз адууны өсөлт, хөгжилт

Бага насны адууны өсөлт

Гуравдугаар сар 3rd, 2010 5 comments »

raising_2Хаврын урь орж хаа сайгүй л наадам найр болж байна. Хавар эрт бага насны морь уралдаж эхлэх болоод манайхан тун удаагүй байгаа билээ. Морьдын уралдаан тэр дундаа дааганы уралдаан ямар өхөөрдмөөр хөөрхөн байдаг билээ. » Read more: Бага насны адууны өсөлт

Адууны селекц 01

Хоёрдугаар сар 6th, 2010 1 comment »

img_7762600Тогоруу халтар, Өлгөр хүрэн, Нагааранзын зээрд гээд бидний мэдэх олон хурд гадны адууны цустай хурдалж ирсэн. Одоо Англи, Араб адуу хольж олон сайхан хурд гаргаж давхиулж байна. Монгол адуугаа гадны адуугаар цус холдуулж байгаа ч ямар нэг судалгаа шинжилгээгүй селекц хийж байгаа нь  бидэнд амжилт олоход нилээд хугацаа шаардаж магадгүй. » Read more: Адууны селекц 01

Өнөө цагийн Шинэ Монгол адуу

Нэгдүгээр сар 10th, 2010 1 comment »

mo

Өнөөдөр бид Монгол оронд хурдан угшлын адуу бий болгох эрчимтэй хөгжлийн эрин үед амьдарч энэ үйл явдлийн гэрч нь, оролцогч нь болж явна.

Монгол улсын түүхэнд урд нь хэзээ ч 8 мянган бээрийн тэртээгээс хурдан хүлгүүдийг тээн авчирч байсангүй, өнөөдрийнх шиг ийм өндөр шагналын сан, бооцоотой уралдаан болж байгаагүй билээ. Мөн адуу үржилийн ажилд ийм их хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй юм.

Монгол адуу бол тэсвэр сайтай, өл хоол сайн даадаг ер нь байгалийн эрс тэс уур амьсгалд онцгой зохицсон адуу юм. Манай зарим эрдэмтэд гадаад адуугаар монгол адууг эрлийзжүүлэхэд дургүйцдэг. Монгол адууны генфондод нөлөөлнө гэж үздэг. Монгол улс 2 сая адуутай. Өнөөдөр миний тооцоогоор 60 гаруй сайн үүлдэрийн гадаад азарга Монголд үржлийн ажилд оролцож байна. 1 азарганд 15 гүү тавина гэж бодоход 60 азарганд 900 гүү ноогдож байна. Энэ нь нийт адууны дөнгөж 0,05 хувь болж байна. Энэ тоон үзүүлэлт бол монгол адууны генфондод нөлөө үзүүлэх тоо биш гэж би бодож байна. » Read more: Өнөө цагийн Шинэ Монгол адуу