За анд нөхдийн энэ өдрийн амрыг эрье. Энэ зуны уралдах морьдын уяаны ажил яригдаж эхэлжээ. Манайх гэж хэдэн уут овъёос болон хивэг аваад гардаг хойно заншил ёсоор хэдэн юм авчирчээ. Адуу туранхай өвөл тэжээж байсан хэд маань л арай өнгөтэй харагдана. Бас болоогүй адууны туулга эрж баахан явлаа. Чанартай энэ тэр гэлгүй өгдөг минь больж овоо хэрэглээтэй адууны зориулалтын туулга олох гэж баахан будилав. Тэгэж тэгэж Ирландаас ирсэн гэж нэг туулга олж авлаа. Морьдоо гэдсийг суллаж байна гэж уяж хоноод тавиллаа. Ногоо овоо гарсан хэдий ч адуу нэг л сайн тэвээрэхгүй байна. Тэжээл болгож нэмэлт хэдэн дусал шингэн бас авлаа. Ингээд адууны уяаны эхний зардал овоо хэдэн янчаан боллоо. 30 хоног сойж 3 хоног нааддаг бидний дур юм хойно морьдоо уяан дээр байхыг хараад ихэд баяртай байна даа. Шинэээр өөр яах вэ? Та минь хэлээрэй.
Archive for Тавдугаар сар, 2009
Уяаны ажилаа гэж….
Тавдугаар сар 31st, 2009Пунцагаа агсан
Тавдугаар сар 26th, 2009
Монгол морин спорт, морин уралдаан гэж бид их ярьдаг харин үүнд хувь нэмэр яаж оруулах вэ? Яаж хөгжүүлэх вэ гэж асуудал нь тийм амар биш байх. Олон жилийн өмнө зөвхөн л малчдын дунд байсан морин уралдаан нь одоо Монгол бизнэсмэнүүд болон малчидаас өөр бусад оролцох болжээ. Пунцагбалжир агсан Монголын морин уралдаан үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан. Хурдан адууны үнэ хэдэн мянгаас дээш гарахгүйь уяачдын урамшуулал хэдэн толгой лаа шүдэнзнээс хэтрэхгүй байхад анхны Том байтай наадам зохиож, морьдыг худалдан авах үнийг өсгөж чадснаар уяачид, малчин түмэнд морь уях эрмэлзэл бий болгож үүнд үндэслэн морин спорт илүү хурдацтай хөгжиж байна. Энэ зурагт өөрийн шувуун зээрд болон хээр морьтой зогсож байгаа нь. Өндөр Гэгээн Занабазарын ойгоор.