За анд нөхдийн энэ өдрийн амрыг эрье. Энэ зуны уралдах морьдын уяаны ажил яригдаж эхэлжээ. Манайх гэж хэдэн уут овъёос болон хивэг аваад гардаг хойно заншил ёсоор хэдэн юм авчирчээ. Адуу туранхай өвөл тэжээж байсан хэд маань л арай өнгөтэй харагдана. Бас болоогүй адууны туулга эрж баахан явлаа. Чанартай энэ тэр гэлгүй өгдөг минь больж овоо хэрэглээтэй адууны зориулалтын туулга олох гэж баахан будилав. Тэгэж тэгэж Ирландаас ирсэн гэж нэг туулга олж авлаа. Морьдоо гэдсийг суллаж байна гэж уяж хоноод тавиллаа. Ногоо овоо гарсан хэдий ч адуу нэг л сайн тэвээрэхгүй байна. Тэжээл болгож нэмэлт хэдэн дусал шингэн бас авлаа. Ингээд адууны уяаны эхний зардал овоо хэдэн янчаан боллоо. 30 хоног сойж 3 хоног нааддаг бидний дур юм хойно морьдоо уяан дээр байхыг хараад ихэд баяртай байна даа. Шинэээр өөр яах вэ? Та минь хэлээрэй.