Эсээр хурдан морь гаргах

Дөрөвдүгээр сар 14th, 2010 by admin Leave a reply »

img_7762600 “Мянганы ажнай” хэмээн өргөмжлөгдсөн Капучино нэртэй хурдан хүлгийг эсийн хувиллын аргаар дахин гарган авах гэж байгаа тухай мэдээг АНУ-ын морины хорхойтнууд талархан хүлээн авсан байна. Хурдан хүлгийн эзэн  хатагтай Зарела Олсен 1999 онд үхсэн мориныхоо эсийн материалыг энэ чиглэлээр мэргэшсэн биотехнологийн “ViaGen” компанид өгч, үйлчилгээний хөлс 160.000 доллөр төлсөн байна. Өдгөө дэлхий дээр эсийн хувиллын аргаар гарган авсан 65 амьтан байгаагийн талаас илүү хувийг “ViaGen” компани “хийсэн” аж.
Эсийн хувиллын аргаар гарган авсан хувилбар ирэх тавдугаар сард төрөх бөгөөд “Capuchino Forever” буюу Мөнхийн Капучино гэсэн нэр өгөхөөр эзэн нь шийджээ. Гэвч хурдан хүлэг дахин амьдарч байгаад уяачид сэтгэл дундуур байна. Тэдний олонх нь эсийн хувиллын аргаар үхсэн морийг хуулбарлан амилуулах нь бизнест сөргөөр нөлөөлнө хэмээн болгоомжилж байгаа юм.
Уяач Карол Харрис “Тэд зүгээр л мөнгө хөөж байна. Сайн үүлдрийн ажнай хүлэг буй болгох замыг товчлохыг хүссэн нь илт. Энэ бол урлаг болохоос хуулбар биш” гэжээ. Энэ удаагийн оролдлого бүтэмжтэй болбол үхсэн морьдыг амилуулах бизнес цэцэглэх бололтой. Хувилж гаргасан морийг уралдуулахыг хориглосон шийдвэр байдаг ч удахгүй цуцлагдаж магадгүй байгаа юм. Италийн эрдэмтэд 2003 онд Прометей нэртэй гүүг эсийн аргаар анх удаа хувилан гаргасан юм байна.

www.change.moriton.net                                    О.ТОГОО “ӨНӨӨДӨР”

Advertisement

Leave a Reply