Archive for the ‘Адуу үржүүлэг’ category

Эсээр хурдан морь гаргах

Дөрөвдүгээр сар 14th, 2010

img_7762600 “Мянганы ажнай” хэмээн өргөмжлөгдсөн Капучино нэртэй хурдан хүлгийг эсийн хувиллын аргаар дахин гарган авах гэж байгаа тухай мэдээг АНУ-ын морины хорхойтнууд талархан хүлээн авсан байна. Хурдан хүлгийн эзэн  хатагтай Зарела Олсен 1999 онд үхсэн мориныхоо эсийн материалыг энэ чиглэлээр мэргэшсэн биотехнологийн “ViaGen” компанид өгч, үйлчилгээний хөлс 160.000 доллөр төлсөн байна. » Read more: Эсээр хурдан морь гаргах

Адууны халдварт бэлгийн замын өвчин

Гуравдугаар сар 20th, 2010

handle-mid-breeding-stallion-200x200Одоо Монголд адууны үржүүлгийн ажил их хурцаар тавигдаад байгаа зүйл бол удмын гарал болон эрүүл мэндийн баталгаа билээ. Олон тооны гадаад адуу оруулж ирэн адууны цусыг сайжруулж олон сайхан хурдны адуу гаргаж байгаа хэдий ч эрүүл мэндийн талд анхаараагүйгээс өөрийн болон нутагынхаа адуунд халдварт өвчин авчирч болзошгүй. Халдварт өвчтэй азарга, гүү оруулж ирэхгүй байх талаар илүү анхаарах нь зүйтэй. Энд та бүхэндээ азарга болон гүүнээс харилцан дамжин халдварладаг өвчний ( Contagious Equine Metritis буюу СЕМ ) тухай цухас дурьдая. » Read more: Адууны халдварт бэлгийн замын өвчин

Эрлийз адууны өсөлт, хөгжилт

Гуравдугаар сар 9th, 2010

blk-mare-and-colt-for-webДэлхий дээр ойролцоогоор  267 орчим адууны үүлдэрүүд байдаг. Үүнээс Монголд хэдхэн төрлийн адуу байна. Одоогоор Оросын холбооны улсаас манай уяачид бизнесмэнүүд адуу оруулж ирж байна. Араб болон Будённы үүлдрийн азаргаар монгол гүүг хээлтүүлэн төл авч байна. » Read more: Эрлийз адууны өсөлт, хөгжилт

Бага насны адууны өсөлт

Гуравдугаар сар 3rd, 2010

raising_2Хаврын урь орж хаа сайгүй л наадам найр болж байна. Хавар эрт бага насны морь уралдаж эхлэх болоод манайхан тун удаагүй байгаа билээ. Морьдын уралдаан тэр дундаа дааганы уралдаан ямар өхөөрдмөөр хөөрхөн байдаг билээ. » Read more: Бага насны адууны өсөлт

Адууны селекц 01

Хоёрдугаар сар 6th, 2010

img_7762600Тогоруу халтар, Өлгөр хүрэн, Нагааранзын зээрд гээд бидний мэдэх олон хурд гадны адууны цустай хурдалж ирсэн. Одоо Англи, Араб адуу хольж олон сайхан хурд гаргаж давхиулж байна. Монгол адуугаа гадны адуугаар цус холдуулж байгаа ч ямар нэг судалгаа шинжилгээгүй селекц хийж байгаа нь  бидэнд амжилт олоход нилээд хугацаа шаардаж магадгүй. » Read more: Адууны селекц 01

Өнөө цагийн Шинэ Монгол адуу

Нэгдүгээр сар 10th, 2010

mo

Өнөөдөр бид Монгол оронд хурдан угшлын адуу бий болгох эрчимтэй хөгжлийн эрин үед амьдарч энэ үйл явдлийн гэрч нь, оролцогч нь болж явна.

Монгол улсын түүхэнд урд нь хэзээ ч 8 мянган бээрийн тэртээгээс хурдан хүлгүүдийг тээн авчирч байсангүй, өнөөдрийнх шиг ийм өндөр шагналын сан, бооцоотой уралдаан болж байгаагүй билээ. Мөн адуу үржилийн ажилд ийм их хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй юм.

Монгол адуу бол тэсвэр сайтай, өл хоол сайн даадаг ер нь байгалийн эрс тэс уур амьсгалд онцгой зохицсон адуу юм. Манай зарим эрдэмтэд гадаад адуугаар монгол адууг эрлийзжүүлэхэд дургүйцдэг. Монгол адууны генфондод нөлөөлнө гэж үздэг. Монгол улс 2 сая адуутай. Өнөөдөр миний тооцоогоор 60 гаруй сайн үүлдэрийн гадаад азарга Монголд үржлийн ажилд оролцож байна. 1 азарганд 15 гүү тавина гэж бодоход 60 азарганд 900 гүү ноогдож байна. Энэ нь нийт адууны дөнгөж 0,05 хувь болж байна. Энэ тоон үзүүлэлт бол монгол адууны генфондод нөлөө үзүүлэх тоо биш гэж би бодож байна. » Read more: Өнөө цагийн Шинэ Монгол адуу

Амьддаа бие биенээ хайрла

Наймдугаар сар 6th, 2009

“Амьдддаа бие биенээ хайрла” ийм нэгэн мөр санаанд минь үргэлж байх болжээ. Би чинь үнэхээр өөрийн ойр дотныхоо хүмүүсээ хайрладаг билүү?  гэж өрөөсөө асууж сууна одоо. Холын нутаг Монголдоо  байгаа эцэг эх хэрхэн хайрлаж байна вэ?

Хааяа нэг утсаар ярихаас цаашгүй миний бие бээр тэднийхээ биеийг асуухаас өмнө хэдэн адуугаан асууна. Тэднээсээ илүүд хэдэн адуугаа үзэх мэт надад санагдана. Хүүгээ санан уяаныхаа дэргэд санааширан суугаа аавыгаан бодон дотроо уйлна би.

Хүүгээн гадаадад явуулсан аав минь уяан дээрээ биднийгээ хүлээн санаж  суугаа даа

Өглөө уяа морьдоо барих гэж өвгөн болсон өөрийгөө өрөвдөн хүн царайчлан суугаа даа

Зуны бороотой шөнөөр ханьгүй ганцаараа адуугаа манаад сандарч суугаа даа аав минь

Удахгүй хүү нь очоод морьдоо уяанаа цуг аав минь.

Адуучин залууст

Дөрөвдүгээр сар 9th, 2009

img_7762600Бид ер нь морио бодож ярьсаар байтал цаана чинь хүмүүс аль холын цэвэр цусны адуу оруулж ирж уралдаж, эрлийзжүүлж байна. Одоо Хэнтий, Сүхбаатрын адуу бага насанд ноёрхох нь юу л бол, за ямар ч байсан улсын чанартай том наадмын бага 3н насанд  эдгээр эрлийзүүд үзүүлж өгнө дөө. Одоо зүүн чигийн адууг тусгай үржүүлж баруун чигийн цус сайжруулагчаар ашиглах хэрэгтэй. адуугаа эрлийз болгох нь давуу тал бас сул талтай юм. Олон эрлийз адуутай айлын адууг хавар оройхон харахад нүд халтирмаар хэцүү туранхай адуу харагддаг. Жинхэн монголд хурдаа бас дээдлэн тусгай бодлогын хүрээнд үржүүлэх хэрэгтэй юмдаа.

Ахелтекей адуу

Гуравдугаар сар 16th, 2009

gallery_29_267_h.jpg

Ахелтекей нь Оросын хааны үед гаргаж авсан бөгөөд дээдсийн ундаг байсан хамгийн гоё, үнэтэй адуу байсан байна. Одоо Орост үржүүлж байгаа.

Шинэ монгол адуу

Гуравдугаар сар 7th, 2009

Шинэ монгол адуу маань орос болон араб адууны азарга монгол гүүний дундаас гарсан унага юм. Одоо манай уяачид эрлийз адуугаар наадах болсон нь бага насны адуунд хурдан байгаа нв аргагүй үнэн болоод байгаа бөгөөд тэжээл уяаг тааруулж чадвал олон наадмын айраг түрүү авах боломжтой юм.img_7762600