Намрын ажил

Аравдугаар сар 16th, 2009 No comments »

За бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе.

Намар болж цаанаа нэг л жихүүн. морьдын өвлийн тэжээлийн өвс тэжээл татах гэж бас ажил байна шүү. Боодол өвс 2000 өрчим байна. өөр юу хэрэгтэй билээ манайхан.

Монгол Наадам

Есдүгээр сар 19th, 2009 1 comment »

Миний монгол наадам

surenhor-heerХалхын талд хүүхдийн гийнгоо цуурайтуулан эхэлдэг монгол наадам минь холхи газраас санааширан суух миний сэтгэлд тодоос тод. Мориндоо хөлс авч, хөндий талаараа салхи татуулан давхих юмсан. Хөгшчүүлийн хөөрөлдөхийг  сонсон суух юмсан. Одоо ч морь уях гэж бөөн зардал мөнгө, эм тариа болдог болж дээ. Урьд адуунааса унгалдсан тарган морьдоо барьж уяж эхэлдээг байжээ. Одоо бол өвөл хаваржин уралдсан морио дахин зун уяаж наадна.  Морьдоо барьсан өглөө баалгаж уяа тойруулах гэж мөн их яардагсан. Өвгөдөөс эхлэн хүүхэд бүгд баясан хөөрч, морьдоо харан суудагсан. Холын наадамд явах гэж тэмээн тэрэг,  хоол хүнс базаах гэж их ажил болнж, замдаа морьны ажилаа хийж дутуу нойртой явна. Морин дээрээ зүүдлэн халуун наранд үүрэглэн сажилж явдагсан. Одоо бол харин өөр маргааш уралдах морьдоо өмнөх орой нь ачаад гарч өгнө. Техник гэж амар зүйлтэй болжээ. Давхилынх нь орой Дусал Шингэн\Натри, глюкоз\ залгаж амраана. Ээ дээ одоо морь уях ч том ажил болжээ. Энгийн уяач нар яаж их наадамд айрагдуулах вэ одоо? Санаа оноо юу байна да?

Амьддаа бие биенээ хайрла

Наймдугаар сар 6th, 2009 No comments »

“Амьдддаа бие биенээ хайрла” ийм нэгэн мөр санаанд минь үргэлж байх болжээ. Би чинь үнэхээр өөрийн ойр дотныхоо хүмүүсээ хайрладаг билүү?  гэж өрөөсөө асууж сууна одоо. Холын нутаг Монголдоо  байгаа эцэг эх хэрхэн хайрлаж байна вэ?

Хааяа нэг утсаар ярихаас цаашгүй миний бие бээр тэднийхээ биеийг асуухаас өмнө хэдэн адуугаан асууна. Тэднээсээ илүүд хэдэн адуугаа үзэх мэт надад санагдана. Хүүгээ санан уяаныхаа дэргэд санааширан суугаа аавыгаан бодон дотроо уйлна би.

Хүүгээн гадаадад явуулсан аав минь уяан дээрээ биднийгээ хүлээн санаж  суугаа даа

Өглөө уяа морьдоо барих гэж өвгөн болсон өөрийгөө өрөвдөн хүн царайчлан суугаа даа

Зуны бороотой шөнөөр ханьгүй ганцаараа адуугаа манаад сандарч суугаа даа аав минь

Удахгүй хүү нь очоод морьдоо уяанаа цуг аав минь.

Уяаны ажилаа гэж….

Тавдугаар сар 31st, 2009 1 comment »

aduuЗа анд нөхдийн энэ өдрийн амрыг эрье. Энэ зуны уралдах морьдын уяаны ажил яригдаж эхэлжээ. Манайх гэж хэдэн уут овъёос болон хивэг аваад гардаг хойно заншил ёсоор хэдэн юм авчирчээ. Адуу туранхай өвөл тэжээж байсан хэд маань л арай өнгөтэй харагдана. Бас болоогүй адууны туулга эрж баахан явлаа. Чанартай энэ тэр гэлгүй өгдөг минь больж овоо хэрэглээтэй адууны зориулалтын туулга олох гэж баахан будилав. Тэгэж тэгэж Ирландаас ирсэн гэж нэг туулга олж авлаа. Морьдоо гэдсийг суллаж байна гэж уяж хоноод тавиллаа. Ногоо овоо гарсан хэдий ч адуу нэг л сайн тэвээрэхгүй байна. Тэжээл  болгож нэмэлт хэдэн дусал  шингэн бас авлаа. Ингээд адууны уяаны эхний зардал овоо хэдэн янчаан боллоо. 30 хоног сойж 3 хоног нааддаг бидний дур юм хойно морьдоо уяан дээр байхыг хараад ихэд баяртай байна даа. Шинэээр өөр яах вэ? Та минь хэлээрэй.

Пунцагаа агсан

Тавдугаар сар 26th, 2009 2 comments »

file15850 Монгол морин спорт, морин уралдаан гэж бид их ярьдаг харин үүнд хувь нэмэр яаж оруулах вэ? Яаж хөгжүүлэх вэ гэж асуудал нь тийм амар биш байх. Олон жилийн өмнө зөвхөн л малчдын дунд байсан морин уралдаан нь одоо  Монгол бизнэсмэнүүд болон малчидаас өөр бусад оролцох болжээ. Пунцагбалжир агсан  Монголын морин уралдаан үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан. Хурдан адууны үнэ хэдэн мянгаас дээш гарахгүйь уяачдын урамшуулал хэдэн толгой лаа шүдэнзнээс хэтрэхгүй байхад анхны Том байтай наадам зохиож, морьдыг худалдан авах үнийг өсгөж чадснаар уяачид, малчин түмэнд морь уях эрмэлзэл бий болгож үүнд үндэслэн морин спорт илүү хурдацтай хөгжиж байна. Энэ зурагт өөрийн шувуун зээрд болон хээр морьтой зогсож байгаа нь. Өндөр Гэгээн Занабазарын ойгоор.

Адуучин залууст

Дөрөвдүгээр сар 9th, 2009 No comments »

img_7762600Бид ер нь морио бодож ярьсаар байтал цаана чинь хүмүүс аль холын цэвэр цусны адуу оруулж ирж уралдаж, эрлийзжүүлж байна. Одоо Хэнтий, Сүхбаатрын адуу бага насанд ноёрхох нь юу л бол, за ямар ч байсан улсын чанартай том наадмын бага 3н насанд  эдгээр эрлийзүүд үзүүлж өгнө дөө. Одоо зүүн чигийн адууг тусгай үржүүлж баруун чигийн цус сайжруулагчаар ашиглах хэрэгтэй. адуугаа эрлийз болгох нь давуу тал бас сул талтай юм. Олон эрлийз адуутай айлын адууг хавар оройхон харахад нүд халтирмаар хэцүү туранхай адуу харагддаг. Жинхэн монголд хурдаа бас дээдлэн тусгай бодлогын хүрээнд үржүүлэх хэрэгтэй юмдаа.

Дааганы наадам 2009-04-01

Гуравдугаар сар 29th, 2009 No comments »

d0bcd0bed180d18cМонголчууд бид өвөл, хавар уралддаг болоод тун удаагүй байгаа билээ. Энэ 4 сарын нэгэнд Ланд 200-н шагналтай бооцоот уралдаан болох гэж байна. Энд одоогийн байдлаар 8о-аад даага бүртгэгдээд байгаа ажээ. » Read more: Дааганы наадам 2009-04-01

Ахелтекей адуу

Гуравдугаар сар 16th, 2009 No comments »

gallery_29_267_h.jpg

Ахелтекей нь Оросын хааны үед гаргаж авсан бөгөөд дээдсийн ундаг байсан хамгийн гоё, үнэтэй адуу байсан байна. Одоо Орост үржүүлж байгаа.

Шинэ монгол адуу

Гуравдугаар сар 7th, 2009 No comments »

Шинэ монгол адуу маань орос болон араб адууны азарга монгол гүүний дундаас гарсан унага юм. Одоо манай уяачид эрлийз адуугаар наадах болсон нь бага насны адуунд хурдан байгаа нв аргагүй үнэн болоод байгаа бөгөөд тэжээл уяаг тааруулж чадвал олон наадмын айраг түрүү авах боломжтой юм.img_7762600

Хоёрдугаар сар 16th, 2009 No comments »